С.Лхагвадулам: ЕБС-д бага ангийн багш дутмаг байна

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  Эрүүл мэнд боловсрол соёл хяналтын  хэлтсийн улсын ахлах байцаагч С.Лхагвадуламтай ярилцлаа. 

 Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлтгээл ажилд  шалгалт хийсэн. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн вэ. Засварын ажил хийж байгаа сургуулиудаас энэ хичээлийн жилд нээлтээ хийж амжихгүй сургуулиуд байгаа юу?

-Мэргэжлийн хяналтын байгууллага нийт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэр хангасан талаарх шалгалт хийсэн. Шалгалтаар  235 зөрчил илрүүлж 175 зөрчлийг газар дээр нь арилгуулан аргазүйн зөвлөгөө өгсөн.  Мөн  есдүгээр сарын 1  гэхэд бүх ажил цэгцэрсэн байх ёстой гэдэг үүднээс бэлтгэлийг бүрэн хангуулж ажиллах үүрэг өгсөн байгаа.Энэ хичээлийн жилд  14 дүгээр  сургууль болон 133 дугаар сургууль ашиглалтад орж амжихгүй байгаа. Харин цэцэрлэгүүдийн  засварын ажил ерөнхийдөө дууссан байна. Засварын ажлыг  улсын болон нийслэл дүүргийн төсвөөс гаргаж хийсэн.

 Сонгинохайрхан дүүргийн 228 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил 90 хувьтай явагдаж байна. Ирэх  сарын 10 гэхэд өргөтгөлийн ажил бүрэн дуусчихна. Харин 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн  ажил хийгээд дуусчихсан. Одоогоор улсын комисс ажиллаж байна.

-Өргөтгөл хийгдсэн сургуулиуд  ширээ сандал байхгүй гэсэн асуудал яригдаад байгаа?

-84 дүгээр сургуулийн өргөтгөлийн  ажил хийгээд дуусчихсан. Одоогоор улсын комисс ажиллаж байгаа. Хоёр анги ширээ сандал байхгүй байгаа. Энэ асуудлыг есдүгээр сарын 1-нээс өмнө шийднэ гэсэн.

-Ерөнхий боловсролын сургуулиудын  ном сурах бичгийн хангалтын байдал ямар байна вэ. Шалгалтаар ямар нэгэн зөрчил илэрсэн үү?

-Ном сурах бичгийг дүүргүүдийн  сургууль, сургууль дээр нь тараадаг. Төрөөс олгож байгаа сурах  бичгүүд хүүхэд бүрд хүрч байна уу гэдэг дээр дүгнэлт хийлээ. Тухайн сургуулиуд нэгээс тав дугаар ангийн хүүхдүүдийн 80-88 хувь нь сурах бичгээр бүрэн хангагдаж байна. Харин үлдсэн хувь нь  худалдаагаар сурах бичгээ авна. Ерөнхий боловсролын  сургуулийн 10-11 ангийн сурах бичиг дээр цөм хөтөлбөр хэрэгжиж байгаа. Иймээс цөм хөтөлбөр дээр холбоотойгоор сурах бичиг шинэчлэгдэнэ гаргах байсан боловч хараахан гаргаагүй байна. Ирэх аравдугаар сар гэхэд сурах бичиг хэвлэгдэж гарна гэсэн байдалтай  байна. Иймээс 10-11 ангийн сурах бичгээс бусад сурах бичгүүд эцэг эхчүүд  худалдаагаар авах боломжтой.

 Хуучин бол 6-12 ангийн хүүхдүүдэд сурах бичгийг төрөөс 40 хувийг нь  олгодог байсан. Харин энэ жилийн хувьд сурах  бичгийн хүртээмж муутай байгаа учраас худалдаагаар олгож байгаа. Эмзэг болон зорилтот бүлгийн хүүхдүүд сурах бичгийг сургуулийн номын сангаас олгоно.

-Шалгалтаар багшлах эрхгүй багш нар ажиллаж байсан зөрчил гарсан гэсэн. Энэ талаар?

-Ер нь бол ажиллах эрхийн шалгалтад тэнцсэн багш нар сургалтад сууж байж багшлах эрх авдаг.  Шинээр сургууль төгсөөд  ажилд орж байгаа багш нар ажиллах эрхийн шалгалтад ороогүй,  эсвэл багшлах эрхийн сургалтад суугаагүй  зөрчлүүд 119, 130, 4  сургуулиуд дээр илэрсэн байгаа. Бид энэхүү зөрчлийг арилгах шаардлагуудыг хүргүүлсэн. Мөн  5, 11, 24, 84 дүгээр сургуулиудад бага ангийн багш, эрэгтэй технологийн багш, математикийн  мэргэжлийн багш нар дутмаг  байна.

Н.Алт

Санал болгох мэдээ

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засварыг маргааш оройн 22:00 цагаас эхэлж хийнэ

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын Хоёрдугаар хэсэг /Халдвартын уулзвараас …