Маргаашаас эхэлж хүссэн газраараа зүүн гар тийш эргэж болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  өнөөдөр  Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болох шийдвэрийг цуцалж  байгаагаа  автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ мэдэгдлээ.

Хотын дарга С.Батболд”Өнгөрсөн хугацаанд автозамын түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн зүгээс олон ажлыг хийсэн. Үүний нэг нь өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зүүн эргэх асуудлыг бид туршиж үзлээ.

Мэдээж, дэлхийн хотуудын туршлага бий. Гэхдээ өнгөрсөн 14 хоногт хэрэгжүүлсэн зүүн эргэхийг хориглосон буюу 7 уулзварыг чөлөөлсөн нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрч чадсангүй гэж үзэж байна. Тиймээс Ажлын хэсгийг саналаа татаж аваад, замын хөдөлгөөнийг Есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлээд хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцуулах  чиглэл өгч байна” гэж мэдэгдэв.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …