Олон Улсын хэмжээний мастер Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас гурван удаа авирсан анхны уулчин бол Олон Улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш юм.
Түүний бага охин болох Цэвээндашийн Энхжин 2017 оны 11-р сарын 18 ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн. Мөн Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан “Eden Desig” компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг байна.
Ц.Энхжингийн амжилтууд:
- “Хаврын Гоёл 2010”-ын шилдэг загвар өмсөгч
- Мiss Globe International 2010 тэмцээний Олны таашаалт мисс
- Miss Friendship International 2010 тэмцээний дэд мисс, Дур булаам мисс
- Supermodel International 2012 шилдэг 6-д орсон
- Miss Mongolia 2015 дэд мисс, мисс спорт болж байсан.
Г.Нараа