Ял шийтгэлгүй тодорхойлолтыг Цагдаагийн байгууллагаас авах шаардлагагүй боллоо

Өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхлэсэнтэй холбогдуулан иргэний ялтай байдал гэж байхгүй болсон билээ. Хууль зүйн сайдын 2017-07-р сарын 21 ний өдрийн А/195 тушаалаар “Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам” гаргаад байгаа юм.

Энэхүү журамд Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн, 61.2.3 т заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 61.1.4-т заасан эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, 61.1.5-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 61.1.7-д заасан өршөөл уучлалд хамрагдсан хүмүүс, 61.1.20-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, лавлагаа өгөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримтлана гэж заажээ.

Мөн тус журмын 6.1 -д мэдээллийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, олон улсын цагдаагийн байгууллагад тэдний хүсэлтийг үндэслэн холбогдох мэдээллийг өгч болно гэж заасан байна.

“2013 оны А/12, 2016 оны А/04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, 2017-09-04 ний өдрөөр тасалбар болгож,цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог байсан ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохоо болилоо. Үүнтэй холбоотойгоор Элчин сайдын яамдуудад албан бичгүүдийг хүргүүлэн ажиллаж байгаа юм. Иймээс иргэд та бүхэн ажилд томилогдох, визанд орох гэх мэт цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндсэн шаардлагуудынхаа нэг болгож байсан үйл ажиллагаа 2017-09-04- ээс таслан зогсоох болсныг мэдэгдэж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …