Маргааш эцэг эхчүүд эргүүлд гарна

Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, НИТХ, Нийслэлийн Боловсролын газар хамтран эцэг эхийн эргүүлийг энэ жил есдүгээр сарын 1-нээс эхлэн гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Есдүгээр сарын 1-нд эцэг эхийн эргүүлийг гаргаагүй сургуулиудад хуулийн дагуу хариуцлага тооцож, олон нийтэд зарлах юм байна. Урд жилүүдэд зарим сургуулиуд гаргахгүй хайнга хандах тохиолдлууд гарч байжээ.

Эцэг эхийн эргүүлүүд энэ жил шүгэлтэй байна. Урд нь шүгэлгүй дохио өгдөг байсан аж. Өнгөрсөн жилийн хувьд өдөрт 1,400 гаруй эцэг эхийн эргүүл ажиллаж байжээ. Эцэг эхийн эргүүл гарсанаараа сургуулийн ойр орчимд болох дээрэм, гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлдэг юм байна.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …