Дэлхийн аварга Д.Сумъяагийн хөргийг цаасаар урлажээ

Монгол  Улсын Гавъяат тамирчин  Д.Сумъяа  Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд аваргын төлөө Японы  бөх Ёшида  Цүкасатай 14 минут  барилдаан хийж  вазари үнэлгээгээр ялалт байгуулж алтан медалийн эзэн болсон юм.  Дэлхийн аварга МУГТ Д. Сумъяагийн хөргийг яруу найрагч, “Цаасан бар”-ын урлаач Цээнзэнгийн Галбадрах цаасаар  урлажээ.

Тэрбээр энэ тухайгаа цахим хуудсандаа “Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга Д.Сумьяа…Нэгэн цагийн бахархал юм аа, энэ охин…(Цаасан хайчилбар)” хэмээн нийтэлжээ.

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …