Дуучин Нара “21000 төгрөг” нэвтрүүлэгт өрсөлдөж байна

25 cуваг телевизийн уран бүтээлчдийн  зургаа  дахь удаагаа зохион байгуулж байгаа 21000  мянга реалити шоунд Дуучин Нара  буюу М.Нарантуяа  оролцож байгаагаа цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

  Түүний өрсөлдөгчөөр “Эмоци” продакшны  захирал, жүжигчин Төтө буюу Д.Түвшинтөр оролцож байгаа гэнэ. Тус нэвтрүүлгийн талаар Нара хэлэхдээ “Тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна. Ялагч болохын тулд хичээж байна. Хүүгээ маш их санаж байна уулзалгүй дөрөв хонож байна” хэмээн ярилаа.

Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод  21 мянган төгрөгийг 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн  залгуулах вэ гэдгийг  үзэгчиддээ харуулж хэн илүү мөнгөтэй үлдсэн нь нэвтрүүлэгийн ялагч болдог юм.

Өнгөрсөн жил жүжигчин Б.Цэцэг, трансжендэр мисс Б.Солонго  нар оролцож  жүжигчин Б.Цэцэг ялж гурван сая төгрөгний эзнээр тодорсон юм.

 Дуучин Нара, жүжигчин Төтө нарын хэн нь 10 хоногт 21000 төгрөгийг зөв зүйтэй зарцуулж нэвтрүүлгийн ялагчаар тодрох эсэхийг энэ сарын 12-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох  21000 шоу нэвтрүүлэгээс харах л үлдлээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …