Замын-Үүд-Эрээний боомтоор нэвтэрч буй автомашинуудад үзлэг, шалгалт хийнэ

БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын албатай хамтран ирэх сарын 15-аас эхлэн Замын-Үүд-Эрээний боомтоор нэвтэрч буй монголын талаас зорчиж буй суудлын болон ачааны автомашинуудад үзлэг, шалгалт хийх болсноо мэдэгджээ.

Учир нь эрээн хотод зорчиж буй монгол иргэдийн автомашинууд, ялангуяа УАЗ-469 болон ачааны автомашинууд техникийн бүрэн байдлыг хангадаггүй, өнгө үзэмж муутай, даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцон замын хөдөлгөөнд саад учруулдаг зэргээс гадна мөн монгол жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжийг зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргах явдал буурахгүй байгаатай холбогдуулан дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.Зөвхөн энэ оны эхний долоон сарын байдлаар монгол жолооч, зорчигчтой холбоотой 30.000 гаруй зөрчил бүртгэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Удахгүй нэвтрэх энэхүү арга хэмжээгээр илэрсэн зөрчилд “БНХАУ-ын Замын аюулгүй байдлын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 50-2000 юаниар торгох, 1-12 хүртэлх оноо хасах шийтгэл ногдуулах, улмаар ноцтой зөрчил гаргасан, оноо нь дууссан тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл хариуцлага тооцох юм байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …