Эзэмшил газраа өмчлөх аяны талаар мэдээлэл өгөх өдөрлөг болно

Нийслэлийн газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулахаар болсон. Энэхүү аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгөхөөр энэ дүгээр сарын 4-ны өдөр Нийслэлийн нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Иргэд мэдээлэл өгөх өдөрлөг” зохион байгуулахаар болжээ.

Эзэмшил газартаа олон жил амьдарсан иргэд энэхүү өдөрлөгт ирж аянд таны оршин суугаа газар багтсан эсэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, зөрчилтэй бол зөрчлөө хэрхэн арилгах зэрэг өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой юм. Ирэх сарын 4-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны нэгж талбар багтаж байгаа юм.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …