Нас ахихын хирээр таны арьс нүхжээд байна уу. Хүний арьсны онцлог, арчилгаанаас нүхжилт үүсдэг хэдий ч тослогийн булчирхай идэвхтэй ажиллаж улмаар нүхжилт үүсгэх гол шалтгаан болдог гэнэ. Мөн нас ахих тусам арьсны уян хатан чанар алддагдаг ба арьсний чийг алдагдаад ирэхээр тосны булчирхайнууд идэвхтэй ажиллан, нүх сүвийг бөглөснөөр тэнцвэрт байдал алдагдаж нүхжилт улам томордог байна. Тиймээс өдөр тутамдаа арьсандаа байнга чийгшил өгч өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.
Хэрэв таны арьсанд их бага хэмжээгээр нүхжилт үүссэн бол хэрхэн багасгах вэ?
Үүний тулд дараах таван алхмыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй.
1.Нүүрээ цэвэрлэсний дараа байнга тоник түрхээрэй. Нүүрээ халуун усаар угаах хэрэггүй. Халуун ус нь арьсний чийгийг алдагдуулдаг.
Гуужуулаад, цэвэрлээд, тэжээл өгөх:Нүхжилт үүсэхээс өмнө хамар хацар, нүүрэн дэх тосыг арилгаж цэвэрлэ. Нээгдсэн нүх сүвэнд тос орсноор томорсон мэт харагддаг. Нүүрээ ядаж долоо хоногт 1 удаа гуужуулж үхэжсэн эд эсийг арилгах шаардлагатай. 1 цайны халбага зөгийн балан дээр 1 цайны халбага хүнсний сод нэмж сайтар холиод нүүрэн дээр түрхэн аажуухан гуужуулна. 1 минутын дараа бүлээн усаар угаана.
Лимоны жүүс, өргөст хэмхны шүүс, сарнайн ус нь нүх сүвийг агшаана. Нүхжилтыг багасгах хамгийн шилдэг арга юм.
1 цайны халбага лимоны шүүс, 1 аяга сарнайн ус, тал аяга өргөст хэмхний шүүсийг сайтар холиод нүхжилттэй хэсэгтээ түрхэнэ.
Алимны цуу :Энэ нь арьсанд байгаа хатуурч, зузаарсан тос, хар батга, цагаан батгыг арилгаж, арьсыг цэвэрлэх үйлчилгээтэй. Нүхжилтыг багасгаж арьсны хүчил шүлтыг тэнцвэржүүлнэ. Мөн мөөгөнцөр, бактерийг эсрэг үйлчилгээтэй.
Цэвэр алимны цууг, устай яг ижил хэмжээтэй холино.
Бэлдмэлдээ хөвөнг шингээгээд хацар, хамар эрүү нүүрэн дэх нүхжилттэй хэсэгтээ түрхээд орхино. 5 минутын дараа хүйтэн усаар угаана.
Хурдан үр дүнд хүрэхийн тулд нүүрээ цэвэрлэснийхээ дараа орой бүр бэлдмэлээ түрхээрэй. Дараа нь тэжээлийн тос түрхэнэ. Хэдхэн долоо хоногийн дараа та үр дүнг нь мэдэрнэ.
Өндөгний цагаан лимоны шүүс:Өндөгний цагаантай маск нь арьсан дахь илүүдэл тосыгцэвэрлэж нүх сүвийг агшаадаг.
Өндөгний цагаантай маск: 1 ширхэг өндгийг хагалаад шарыг нь ялгаж авна. Цагааныг нь сайтар хутгаад нүүрэндээ түрхэнэ. Өндөгний цагаан хатаж эхлэх үед нүх сүвийг агшааж, арьсыг чангална. Долоо хоногт 1-2 удаа хэрэглээрэй.
Лимонтой маск:2 ширхэг өндөгний зөвхөн цагаан нь. Сайтар хутгаад дээрээс нь тал лимоны шүүс. Нүүрэндээ түрхээд 10 минутын дараа угаана. Долоо хоногт 2-3 удаа хийгээрэй.
Томорсон нүхийг агшаах бор сахартай скраб
Бага зэргийн бор сахар дээр хэдэн дусал лимоны шүүс хийгээд нүүрээ зөөлөн гуужуул. 10 минутын дараа хүйтэн усаар угаагаарай. Долоо хоногт 2 удаа хэрэглэнэ.
2 цайны халбага бор сахар, 1 цайны халбага оливийн тос, хэдэн дусал лимоны шүүсийг хооронд нь сайтар холиод 1 минутын турш нүүрэндээ массаж хийгээд хүйтэн усаар угаана. Долоо хоногт 2 удаа хийгээрэй.
Нүх агшаах тарган маск: Тараг нь нүхийг агшааж, батгыг арилгадаг. Усанд орохын өмнө шинэхэн таргыг нүүрэндээ 10 минут байлгана.