АНУ-ын Техас мужид Харви хар салхи нүүрлэсний улмаас тус бүс нутагт газрын тосны олборлолт буурч хамгийн том хот болох Хюьстон усанд автаад байсан юм. Хюьстон хотод 70 мянган айл цахилгаангүй болж Техас мужид 300 мянган айл тоггүй болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Энэ үйл явдлын дараа Холливуудын жүжигчин Леонардо Ди Каприо хандивын сан үүсгэж өөрийн эрхэлдэг буяны байгууллагаар дамжуулан хохирол амссан иргэдэд нэг сая долларын тусламж үзүүлсэн байна. Тус буяны байгууллага НҮБ-д албан ёсны бүртгэлтэй тул хар салхинд нэрвэгдсэн иргэдэд хүрч очно гэдгийг хэлж байлаа. Мөн Леонардо Ди Каприогийн үүсгэн байгуулсан буяны байгууллага 2004 оноос эхэлж хар салхи, үер, байгалийн гамшигт өртсөн иргэдэд тусалсаар иржээ.