“Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино ашиг орлогоороо тэргүүлж байна

 Өнгөрсөн  сарын 25-нд нээлтээ хийсэн “Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны кино  одоог хүртэл үзэгчдийн тоогоор тэргүүлсээр байна.

Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр ажилласан бол киноны ерөнхий найруулагч, продюсераар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажилласан юм.

Гол дүрүүдэд “A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Г.Золбоот, МУГЖ Л.Дэмидбаатар, Н.Мөнхсоёл, Б.Баатархүү, С.Батзориг , Ө.Мөнх-Эрдэнэ, Д.Дэлгэрсайхан, П.Намуун нар тогложээ.

 Киноны уран бүтээлчдийн зүгээс үзэгчдийн дундаас  азтан шалгаруулж долоо хоног бүр нэг азтанг Манжуур хот руу аялуулж байна.

“Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны киног үзэж Манжуур хот руу аялах эрхийн бичгийн эзэн болоорой .


 

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …