А.Баярцэцэг: Монгол хэмээн бахархал дүүрэн дуудуулахад бид бэлэн

Энэ сарын 7-13 ны хооронд АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдох загварын долоо хоногт манай улсаас зургаан загвар өмсөгч оролцохоор боллоо. Тухайлбал эх орноо олон улсын тайзан дээр сурталчлахаар  загвар өмсөгч Б.Буджаргал, Х.Бадамгэрэл, Д.Долгион, О.Пүрэвдулам, 2014 оны дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, 2016 оны “Дэлхийн мисс”-ийн 11-р байрын эзэн мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг нар оролцох юм. Тус тэмцээнийг Монголын Дизайнеруудын Холбоо, үүрэн телефоны оператор G Mobile компани дэмжиж ажиллахаар болжээ. Энэ талаар мисс, загвар өмсөгч А.Баярцэцэг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

“New York Couture Fashion Week-д Монгол хэмээн бахархал дүүрэн дуудуулахад бид бэлэн. Эх орноо олон улсын тайзан дээр сурталчилах эрхэм хүндтэй үүрэг хүлээсэндээ баяртай байна. Энэхүү гайхалтай боломжийг олгосон Монголын Үндэсний Дизайнеруудын Холбооны ерөнхийлөгч Хатагтай Одонгэрэл эгчдээ болоод энэхүү мөрөөдлийг маань дэмжиж, итгэж, Нъю-Йоркийн тайзыг дайлаар мордох боломжийг бүрдүүлсэн Үндэсний Оператор G-Mobile компанидаа гүнээ Талархъя. Бид Монголоороо Дэлхийг Гоёно” гэж нийтэлжээ.

 

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …