Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг буулгаж байна

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг хотын ерөнхий менежерийн тушаалаар өнгөрсөн долоо хоногоос зогсоож эхэлсэн.

Тухайлбал, “Хархорин”, Бөмбөгөр, Барс зах болон МУИС, Бөхийн өргөө зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газарт барьсан саравчийг буулгаж байгаа юм байна. Одоогийн байдлаар нийслэлд  1500 гаруй ТҮЦ байгаа аж. Тэдний 500 орчим нь л зөвшөөрөлтэй. Бусад зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгах тушаалыг МХЕГ-ын дарга болон хотын ерөнхий менежер гаргасан байна.

ТҮЦ эрхлэгчдийн холбооноос өнгөрсөн жил уг ажлыг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж, шүүхээс хотын даргын шийдвэрийг хүчингүй болгож байсан. Харин шинэчилсэн журам, МХЕГ-ын тушаалаар энэ удаад зөвшөөрөлгүй цэгүүдийг буулгах эрх зүйн орчин бий болжээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …