Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй дугуйлангууд хичээллэнэ

Монголын хүүхдийн урлан бүтээх төв хичээлийн шинэ жилийн элсэлт есдүгээр сарын 1-нд эхэлсэн. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл явагдана. Тус төв нь уран зураг, уран сийлбэр, сүрлэн наамал, сийлбэр, уран хайчилбар, хүүхэлдэй, бэлэг дурсгал, арьс, шүрэн урлал, автомашин, онгоцны загвар зохион бүтээх зэрэг ангиудад 2-12 дугаар ангийнхан суралцах боломжтой аж. Сурагчид ерөнхий боловсролын хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой энэ сургалт долоо хоногт 3-4 удаа хичээллэх бөгөөд үнэ төлбөргүй юм байна.


Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …