Гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Энэ сарын 4-нд буюу өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 466 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдэж, осол, хэргийн улмаас нийт 9 хүн гэмтэж бэртсэн байна.Тэдгээр 9 хүнээс 3 нь 0-10 хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртжээ.

Бүртгэгдсэн ослыг авч үзвэл, явган зорчигч мөргөж гэмтээсэн 3 осол, мөргөлдсөн 10 осол, онхолдсон 1 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.Тухайлбал, БГД-ийн нутаг Өргөө кино театрын арын уулзварт амины H.Starex маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius, H.Accent, T.Prius-30 маркийн автомашинуудыг мөргөж, зорчигч 20 настай Б гэмтсэн ослыг Баянгол дүүргийн  замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …