Иргэдэд аюул учруулж болзошгүй 4 гэрэлтүүлгийн цамхагыг буулгана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/857 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороолол, Спорт цогцолборын баригдаж дуусаагүй барилгын гаднах гэрэлтүүлгийн 4  цамхагийг 2013 оны 9 дүгээр сарын 2 дахь 7 хоногт багтаан мэргэжлийн байгууллагаар буулгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Баянгол дүүргийн Засагдарга нарт үүрэг болголоо. Цамхагуудыг ойролцоох нийтийн эзэмшил, зам талбай, орон сууц, иргэд зорчигчдын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал үүсч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор буулгаж байгаа бөгөөд  буулгахад шаардлагатай хөрөнгийг 2013 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргаж, БГД-ийн Засаг дарга нийслэлийн төсөвт буцаан төвлөрүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …