Жүжигчин Д.Галбаяр дөрвөн охины аав болжээ

“Элдэв зургийн эзэд” нэрээрээ мөнхөрсөн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Дашхүү  агсны хүү  кино найруулагч, жүжигчин  Д.Галбаяр  ” Шуугиан таригч” “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа”  “Миний нууц” “Түцний охид” зэрэг киноны найруулагчаар ажиллаж чадварлаг найруулагч гэдгээ харуулаад амжсан билээ. 

Тэрбээр сүүлийн үед    өөрийнхөө найруулсан” Шуугиан таригч” киноны   гол дүрд тоглосноос хойш дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээгээгүй удсан.

Тэгвэл NTV телевиз “Namadia Pictures” -ийн хамтын бүтээл болох инээдмийн, адал явдалт “Гэр дүүрэн охид ” олон кинонд дэггүй  дөрвөн  охины аавын дүрд тогложээ.

 Мөн түүнчлэн тус кинонд Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгээр олон танигдсан авьяаслаг охин А. Эрдэнэцэцэг болон дуучин Ч.Уранхолбоо, Д.Болд нар тоглосон юм.


 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …