Онцгой байдлын шинээр томилогдсон алба хаагчид үүрэгт ажилдаа оров

Онцгой байдлын албанд томилгоо хийгдэж өнөөдөр шинээр томилогдсон бие бүрэлдэхүүн үүрэгт ажилдаа орсон байна. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлага, гал унтраах асуудал хариуцсан дэд даргаар дэд хурандаа Н.Нямхорлоог, Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар дэд хурандаа Б.Баттулгыг, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар дэд хурандаа Д.Мөнхсайханыг, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр хошууч М.Батмөнхийг томилжээ.

Мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагчаар дэд хурандаа Д.Цэцэндалайг, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64-р ангийн захирагчаар ахмад Г.Батжаргалыг, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр дэслэгч О.Хатантуулыг тус тус томилсныг өнөөдөр бие бүрэлдэхүүнд танилцуулав.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …