Өглөгч орны жагсаалтад Монгол Улс 29 дүгээрт жагсжээ

 Их Британийн “Charities Aid Formation” буяны байгууллага жил бүр өгөөмөр  улсуудын жагсаалтыг гаргадаг уламжлалтай.Дэлхийн нийт хүн амын 95 хувийн төлөөлөл болсон 139 улсыг хамруулснаар манай улс 29 дүгээрт бичигдсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр байраар ухарсан үзүүлэлт юм. Charities Aid Formation” буяны байгууллага  уг жагсаалтыг гаргахдаа гурван шалгуурыг үндэс шалгуураа болгодог байна.  Тухайлбал, ард иргэд нь хэр хандив өгдөг, сайн дурыг ажилд хэр идэвхтэй оролцдог,  ба зовж зүдэрсэн танихгүй хүнд хэр тусалдаг байдлаар нь жагсаажээ.

Тус жагсаалтыг Мьянмар улс дөрвөн жил дараалан тэргүүлжээ.Жагсаалтын хоёрдугаарт Индонези, гуравдугаарт Кени улс бичигдсэн байна. Харин жагсаалтын сүүлд Йемен улс  бичигджээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …