Бао Ян: Хятадууд бусад үндэстнийг өөртөө уусгах чадвар сайтай

“Хятадууд бусад үндэстнийг өөртөө уусгах чадвар сайтай. Халдан дайрсан хэд хэдэн үндэстэн эцэстээ Хятадад уусан шингээд дууссан байдаг” гэж Бао Ян “Муухай хятад хүн” номонд бичсэн байв. Энэ үг намайг гүн бодолд автуулсан билээ.  Нэгэн цагт эзлэн түрэмгийлж, хүчирхэгжиж байсан Манж Чин улс гэж байв. Гэвч тус улс 200-хан жилийн дотор Хятадад уусч, Бээжинд ганц ч Манж хүн үлдэлгүй устаж алга болгосон байдаг.

Их гүрний энэ бодлого манайд ч бас хэрэгжээд эхэлчихсэн үү гэж хааяа эмзэглэх бодол төрөх юм. Хориодхон жилийн өмнө “Зуун айл”-ын энэ хавьд мэр сэр хятадууд үзэгддэг байлаа. Хажуугаар нь өнгөрсөн жирийн Монголчууд нүдэнд орсон өргөс шиг харж, “муу хятад” гэж ярьдаг байв. Гэтэл одоо хятад хүн тааралдах нь хэвийн үзэгдэл болсон байна. Хятадууд хөдөлмөрч, ажилсаг гэж магтах хүмүүс их бий. Гэвч нийт хүний амын 10-аас дээш хувийг гадныхан эзлээд эхэлбэл үндэсний аюулгүй байдалд харшаар нөлөөлж эхэлдэг. Эндээс гуравхан сая хүн амтай Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэгч зүйл аль эрт харангаа дэлдээд эхэлчихсэн байна шүү дээ.

Үнэндээ хятадыг үзэн ядах үзэл бага багаар буурсаар байгааг та анзаарсан уу. Бид болоод биднээс дээшх үеийнхэн хятадад дургүй байсан. Хятадтай гэр бүл болохыг үүрд хориглосон тухай хууль ч батлагдаж байсныг мартаж болохгүй.

Тухайлбал, “Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйн бичиг”-ийн 846 дугаар зүйлд “Дотоод газрын иргэн дотоод, гадаад засгийн зэргийн газрын Монгол эм, охиныг гэргий болгон авч болохгүй. Зоригоор өгөх ба авах нь буй бөгөөд хүнд гэрчлэн гаргаваас авсан гэргийг нөхрөөс хагацуулж, төрхөмд эгүүл. Эзэрхэж ураг бололцуулсан Монгол хуулиас зөрсөн иргэнийг өөр өөрийн гурваад сарын дөнгө дөнгөлүүлж, өдөр дүүрсний хойно зуугаад ташуур занчиж, иргэнийг дам дамаар уг нутагт хүргүүл. Харьяат захирах тайжийг гурван ёс мал ав. Харьяат засгийг байцаахыг алдсан хууль ёсоор зургаан сарын пүнлүү хас. Хэрэв харьяат тайж, засаг , өөрөө байцаан гаргасан нь болбоос хэлэлцэхийг хэлтрүүлэгтүн” гэж заасан байдаг байна. Өөрөөр хэлбэл Монгол эмэгтэйтэй гэр бүл болсон Хятад иргэнийг өчиггүй нутагт нь буцааж, торгууль ноогдуулдаг байсан байгаа юм.

Гэтэл өнөөдөр вагон вагоноор Хятад залуус Монголд буусаар л байна. “Хууль бусаар оршиж байгаа Хятадуудыг албадан гаргалаа”, “Нутаг буцаалаа” гэж албан мэдээнүүд гардаг ч Замын-Үүдийн галт тэрэгнээс өглөө бүр хэчнээн хятад залуу бууж байгааг харахад үнэхээр сэтгэл эмзэглэмээр. Тэднээс хэд нь буцаж байгаа вэ. Мөн тэдний хэд нь Монгол эхнэр авч байгаа бол?

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг 21 дүгээр хороололд Монгол эхнэрээ, зээ дүүгийнх нь хамтаар заазуурдаж, хөнөөсөн этгээдийн тухай мэдээллийг та санаж байгаа байх. Тэр балмад этгээд бол Хятад улсын иргэн байв. Гэхдээ Монголд ирж суурьшаад олон жил болчихсон. Яг Монголын иргэншил авч чадаагүй ч ирж очиж визээ сунгуулсаар энд олон жил амьдарчээ. Эцэстээ хүний аминд хүрч байж л түүнийг Монголд амьдардаг хятадын иргэн гэдгийг нь мэдлээ шүү дээ. Түүнээс хэн ч түүнийг хятад хүн гэж гадарласангүй.

Тэгвэл ийм залуус хэчнээн байгаа бол? Бидэнд мэдэгдэхгүйгээр Монгол бүсгүйтэй гэр бүл болж, хүүхэд төрүүлж, аж төрж байгаа Хятад залуус хэчнээн байна вэ? Зөвхөн галт тэрэгнээс бууж буй барилгын ажилчдаар төсөөлөхөө болих хэрэгтэй гэдгийг дээрх мэдээлэл хэлж байна. Одоо бид хажуугаар зөрөх гадны иргэнийг нүд үзүүрлэж харж болохгүй даяаршилсан нийгэмд амьдарч байна.

Өөрөөр хэлбэл Хятад залуу Монгол бүсгүйтэй гэр бүл болчихсон байлаа гэхэд түүнийг хөөж явуулах эрхгүй болчихжээ. Энэ л бидэнд аюултай. Нөгөө Бао Яны хэлсэн муухай хятад хүний зан энэ юм шүү дээ. Тэд бидэнтэй байлдаж, хагаралдах шаардлага алга. Зүгээр л нас бие гүйцсэн залуусаа хил давуулж, Монгол бүсгүйтэй гэр бүл болгосноор уусгалт гэгч жинхэнэ утгаараа хэрэгжээд эхэлж байгаа юм. Өнөөдөр бидэнд мэдэгдэхгүй байгаа ч нэг жарны дараа Монголын дийлэнх хэсгийг эрлийз хүүхдүүд бүрдүүлэх болчихоод байна.

Тэр үед бид юу ч хийж чадахгүй шүү дээ. Эх орондоо Далай ламыг авч ирээд ном айлдуулж чадахгүй Хятадын занганд орчихдог улс тийм нэг өдөр ирэхэд толгой гудайж хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрэх байх. Энэ л “хятадууд бусад үндэстнийг өөртөө уусгах чадвар сайтай. Халдан дайрсан хэд хэдэн үндэстэн эцэстээ Хятадад уусан шингээд дууссан байдаг” гэдэг хэлцийн тайлбар болой. Охид минь цусаа ариун байлгаарай…

А.Аюуш

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …