Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 8-нд баруун болон төвийн нутгаар, 9-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүснэ.

2017 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн өвөр говь, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 16-18 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …