Дуучин Д.Намсрайноров гал голомтоо бадраалаа

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоор танигдсан дуучин Д.Намсройноров гал голомтоо бадраалаа. Түүнийг  “Хонгор чамдаа”, “Дурлан дурлан хайрламаар”,”Амрагын болзоо”, “Санах тусмаа дуулаарай” гэх мэт дуунуудаар нь сонсогчид андахгүй мэднэ. Тэгвэл нүд хөмсөг болсон залуу дуучин шинийн 15-ны билигт сайн өдөр буюу 2017.09.06-ны өдөр гал голомтоо бадраажээ. Залуу хосууд хөөрхөн хүүхдүүдийн аав ээж болсон ч албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гал голомтоо бадраагаагүй байсан билээ. Түүний хуримыг Green media studio зохион байгуулсан ба урлаг соёлынхон чуулсан онцгой үдэш болж өнгөрсөн аж.


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …