Цагдаагийн алба хаагчид гурван хүний амь насыг аварчээ

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Х.Ганзориг нар “5 ханатай Монгол гэр шатаж байна” гэх дуудлагын дагуу шуурхай ажиллаж шатаж байсан гэрээс иргэн Н-ийг 2 охины хамт гаргаж амь насыг нь эрсдэлээс аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.Цагдаагийн албанд өргөсөн тангарагтаа үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өдөр бүр чимээгүй гавьяа байгуулдаг алба хаагч нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …