Ким Кардашианы гурав дахь хүүхэд ирэх онд төрнө

АНУ-ын реалити шоуны од  Канье Уэст, түүний нөхөр Канье Уэст нар гэрлээд  хоёр хүүхдийн эцэг эх болсон юм. Харин Ким Кардашианыг гурав дах хүүхдээ төрүүлэхээр бэлдэж байна гэсэн яриа шар хэвлэлүүдээр газар авлаа. Тэгвэл дээрх мэдээллийг хосуудын хэвлэлийн төлөөлөгч баталж гурав дах хүүхдээ төрүүлнэ гэхдээ тээгч эхийн тусламжтайгаар төрүүлнэ гэж мэдээлжээ.

36 настай  Ким Кардашиан, 40 настай Канье Уэст нар People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бид олон хүүхэдтэй болохыг хүсдэг, гэхдээ Кардашианы биеийн байдлыг харгалзан үзэж дахиад хүүхэдтэй болох бүхий л аргыг судалж үзнэ гэж гурван сарын өмнө хэлж байжээ.

  Канье Уэст,  Ким Кардашиан нар тээгч эхэд сар бүр 4500 доллар өгч, 10 сарын дараа нийтдээ 45 мянган доллар өгөхөөр болжээ.

Тээгч эх одоо гурван сартай жирэмсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр сард төрөхөөр болжээ.   Хосууд эрүүл чийрэг хүүхэдтэй болохын төлөө бүх арга хэмжээг авч байгаа гэнэ. Ким  Кардашиан тээгч эхийн хоол хүнс, амьдралын хэвшилд ихэд анхаарч байгаа аж. Тээгч эхийг үсний будаг, тамхи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, загасны мах идэхийг хоригложээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …