“Амьдрал нулимсанд дургүй” киноны гол дүрийн жүжигчин Вера мэс ажилбарын золиос болжээ

Оросын нэрт жүжигчин, “Амьдрал нулимсанд дургүй” киноны од бөгөөд нэрт найруулагч Владимир Меньшовын эхнэр хөгшрөлттэй ширүүн тэмцэл өрнүүлж байгаа аж. Харамсалтай нь, түүний бүх хичээл зүтгэл талаар болж байгаа гэнэ. Ээлжит удаагаа пластик мэс ажилбар хийлгүүлснээр жүжигчин Вера Алентова өмнөхөөсөө дор харагдах болжээ. Оросын тайз дэлгэцийн од болон гялалзаж байсан эмэгтэй мэс заслын золиос болсон нь тун харамсалтай.

Жүжигчин эмэгтэй нүүрнийхээ арьсыг татуулж, уруулаа памбайлгах ажилбар хийлгүүлснээр нүд нь пропорцио алдаж мурийсан гэнэ. Алентова өмнө нь ч олон удаа ийм ажилбарыг хийлгүүлж байсан билээ. Тэрбээр пластик ажилбар хийлгүүлж ханахгүй байгаа аж.  Вера Алентова, нэрт найруулагч Владимир Меньшов хоёр хамтдаа хагас зуун жилийн амьдралын замыг туулж, алтан хуримаа хийсэн юм.  Гэвч одоогоос хоёр жилийн өмнө “Оросын Оскар” хэмээх наадамд оролцохдоо мэс засал хийлгүүлж шал өөр төрхтэй оролцжээ. Түүнийг харсан хүмүүс уулга алдан хөгшрөлттэй  тэмцэх гэж улайрсны хэрэггүй хэмээн зөвлөж байсан гэнэ.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …