“School police” эргүүл гаргаагүй сургуулиудад хариуцлага тооцно

“School police” буюу сургуулийн орчинд эцэг эхчүүд эргүүл хийх хөтөлбөрийг сургууль дээрээ үр дүнтэй, хариуцлагатай, тогтвортой ажиллуулахыг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгон өгч байгаа.Хэрэв ийн ажиллаагүй тохиолдолд тухайн сургуулийг олон нийтэд зарлаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах аж. Харин эцэг эхийн эргүүлийн үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт хэргээс сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулсан тохиолдолд тухайн сургууль болон ангийн багш, нийгмийн ажилтанд мөнгөн урамшуулал олгох юм байна.

“School police” эцэг эхийн эргүүлийг 2013 оноос эхлэн ажиллуулж буй бөгөөд 2013-2015 оны байдлаар нийт 170,0 гаруй мянган эцэг эхчүүд энэхүү эргүүлд хамрагдаж, сургуулийн ойр орчимд гардаг гэмт хэрэг зөрчлийн тоо бусад жилүүдтэй харьцуулахад 60 хувиар буурчээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …