Ургац хураалт гурван хувьтай байна

Ургац хураалт эхэлжээ. ХХААХҮЯ-нд Ургацын штаб ажиллаад эхэлсэн бөгөөд долоо хоногт хоёр удаа орон нутгаас мэдээлэл авчээ. Одоогоор ургац хураалт гурван хувьтай, ажил жигдэрч байгаа юм байна. Сэлэнгэ, Төв аймгийн зарим аж ахуйн нэгж буудайгаа буулгаж эхэлсэн. Гантай байсан учраас болц нь харилцан адилгүй байгаа гэнэ. Зүүн бүсийн аймаг, Төв аймгийн урд талын сумд ганд нэрвэгдсэн учраас ургац тааруу. Байгаа жаахан буудайгаа ангилан хадаж авахаар техник тоног төхөөрөмжөө бэлтгэсэн.

Ургац хураалтыг аравдугаар сарын 25 гэхэд дуусгах юм байна. Техникийн хүчин чадлын хувьд ч боломж байгаа аж. Өнгөрсөн хавар 367.000 га талбайд буудай тарьснаас 90.000 орчим га-гийн ургацыг хураах боломжгүй. Харин 10.000-15.000 га талбайн ургац тэжээлд шилжих юм байна. Ургацын урьдчилсан балансаар дотоодын хэрэгцээт буудайны 52 хувийг хангаж, 48 хувийг алдах тооцоо гарчээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …