Алт тушаалт наймдугаар сард 250 кг-аар өсчээ

Монголбанк энэ оны наймдугаар сард иргэд, байгууллагаас нийт 3 тонн 277.20 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны наймдугаар сарын статистиктай харьцуулахад, 249.7 кг-аар өссөн үзүүлэлт юм. Харин жилийн дүнгээрээ Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 12 тонн 217 кг-д хүрч, өмнөх оны мөн үеэс 250 орчим кг-аар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Монголбанк өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Монгол алт” аян хэрэгжүүлж буй. Энэ хугацаанд алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор иргэд аж ах ахуйн нэгжүүдэд чиглэсэн мэдээлэл өгөх, сургалт уулзалт зэргийг зохион байгуулан ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …