Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас өгнө

Цаг агаар сэрүүсч байгаатай холбогдуулан Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлээ  85 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас буюу ирэх баасан гаригаас, албан байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс өгөхөөр болжээ. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх аж. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой аж.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …