Б.Дашдаваа: “ДЦС-4”-ийн 3Т трансформаторт гарсан гэмтлийг хэвийн болгож байна

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд галыг зогсоосон.

“ДЦС-4” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваагаас гал юунаас болж гарсныг тодрууллаа.

Б.Дашдаваа “ДЦС-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан.

Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна.

Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гарсан асуудалгүй байхгүй. Одоо сэргээн засах ажиллагаа хийгдэж байна” гэсэн тайлбарыг өглөө.

Эх сурвалж: ЭХЯ

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …