Ц.Сандуй өргөдлөө өгч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэв.Тэрбээр “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй” гэв.

Хуралдаанаар энэ сарын 22-нд НИТХ-ын ээлжит хуралдаан болох тов зарлагдав. Уг хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн ажлаа өгөх өргөдлөөс гадна цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …