Хоол хүнсний хэрэглээ, хооллолтын хэв маяг:
– Судалгаанд хамрагдсан сурагчдын 10.6 хувь нь илүүдэл жинтэй, 1.5 хувь нь таргалалттай, 2.6 нь тураалтай байна.
– 5 сурагч тутмын 1 нь жимс, хүнсний ногоог зохистой хооллох зөвлөмжийн дагуу өдөрт тав ба түүнээс олон удаа хэрэглэдэг.
– Сурагчдын 31.3 хувь нь сүү, цагаан идээг өдөрт 2 ба түүнээс олон удаа хэрэглэдэг.
– Хийжүүлсэн болон чихэрлэг ундааг сурагчдын 33.6 хувь нь өдөр бүр хэрэглэдэг.
– Сурагчдын 26.4 хувь нь түргэн хоолны болон сургуулийн цайны газраар тогтмол үйлчлүүлдэг.
Эрүүл ахуй:
– Сурагчдын 90 гаруй хувь нь шүдээ өдөр бүр угаадаг дадалтай.
– 4 сурагч тутмын 1 нь хоол идэхийн өмнө болон ариун цэврийн өрөөнд орсны дараа гараа угааж хэвшээгүй.
– 2 сурагчийн 1 нь сургууль дээрээ хоол цай уухаас өмнө гараа угаадаггүй.
Осол гэмтэл хүчирхийлэл:
– 4 сурагч тутмын 1 нь бусдад зодуулсан.
– 3 сурагчийн 1 нь сүүлийн 1 жилийн хугацаанд осол гэмтэлд өртсөн.
Сэтгэцийн эрүүл мэнд:
– 4 сурагчийн 1 нь сүүлийн 1 жилийн хугацаанд амиа хорлох талаар бодож, 4 сурагчийн 1 нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн 1 нь амиа хорлох оролдлогыг хийж байсан.
– Сурагчлдын олонх нь сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай тулгардаг ч гурван сурагчийн 1 уур, сэтгэл бухимдлаа хэрхэн удирдах талаар хичээл ярианд оролцсон байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
Тамхи, согтууруулах төрлийн ундааны хэрэглээ:
– Сурагчдын 10 орчим хувь нь тамхи татдаг.
– 4 сурагчийн 1 нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэж үзсэн, сүүлийн 1 сарын хугацаанд сурагдын 8.9 хувь нь согтууруулах төрлийн ундааг хэрэглэсэн.
Мансууруулах бодисын хэрэглээ:
– 9 сурагчийн 1 нь мансууруулах төрлийн бодисыг хэрэглэж үзсэн.
– Сүүлийн 1 сарын байдлаар сурагчдын 1.1 хувь нь марихуана, каннабис, хашиш зэрэг мансууруулах төрлийн бодисыг 1 ба түүнээс олон удаа хэрэглэсэн.
Хөдөлгөөн:
– Өдөр бүр дор хаяж 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийдэг сурагчид дөнгөж 25.2 хувь байна.
– Нийт сурагчдын дөнгөж 6.7 хувь нь сүүлийн 7 хоногийн гурав ба түүнээс олон өдөр нь сургууль дээрээ биеийн тамирын хичээлд ордог байна.
– Сурагчдын 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, найзтайгаа ярилцах зэрэг идэвхгүй хөдөлгөөнд өдөрт 3 ба түүнээс олон цаг зарцуулдаг.
Эх сурвалж: Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа