Айлын гэрт хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчих замд байрлах орон нутгийн хяналтын цэгт 2017 оны есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид нийслэл рүү зорчиж байсан тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж, айлын гэрт хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлсэн байна.Тус машинд зорчиж явсан Ц.Б, Г.Б нар нь Өвөрхангай аймгийн харьяат иргэн Д-ын гэрээс мөнгөн аяга, эмээлийн мөнгөн тоног, эрэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлан авч явсныг нь шалгалтаар тогтоож, холбогдох цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …