БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Архивын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ. Өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны архивын газрын төлөөлөгчид Архивын ерөнхий газарт айлчиллаа.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, ажил хэрэгч уулзалтын давтамж хадгалагдаж байгаа билээ.
Монгол Улсын Архивын Ерөнхий газар БНХАУ-ын Төрийн архивын удирдах газартай хамтран ажилладаг. 2007 онд Монгол Улсын Архивын Ерөнхий газар, БНХАУ-ын Төрийн архивын удирдах газар хооронд хамтран ажиллах баримт бичиг байгуулсан бөгөөд 2014 онд энэхүү баримт бичгийг шинэчилсэн байна. Үүний дагуу 2016 онд Улаанбаатар хотноо хамтарсан баримтын үзэсгэлэн гарсан. Энэ үзэсгэлэн нь 09 дүгээр сарын 18-наас 22-нд Бээжин хотноо гарах гэж байна. Мөн энэ үеэр Архивын ерөнхий газрын дарга, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Төрийн архивын удирдах газарт айлчилж 2 улсын архивын салбарт хамтран ажиллах 2018-2019 оны төлөвлөгөөнд гарын үсэг зурах юм. 
Хоёр ГХЯ-ны архивын хооронд 2010 оны 03 дугаар сарын 16-нд Бээжин хотноо Зөвлөлдөх уулзалтын протоколд хоёр талын архивын дарга нар гарын үсэг зурсанаар хамтын ажиллагааны эхлэлийг тавьж өнөөг хүртэл жил тутам харилцан айлчилж, хамтран ажиллаж байна. Гадаад харилцааны төв архив нь Монгол Улсын гадаад харилцааны түүхийг хадгалж хамгаалан хойч үед өвлүүлэх хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг төрийн архив юм. Хоёр талын архив 2010 оноос хойш жил бүр зөвлөлдөх уулзалтыг хийж цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлдог төдийгүй хоёр хэл дээр баримт бичгийн эмхтгэлийг хэвлүүлсэн нь хамтын ажиллагааны ололт юм.
Уулзалтын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны архивын газрын төлөөлөгчид Үндэсний төв архивын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Архивын Ерөнхий газар

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …