Зэрлэг нэрсний урт наслуулах чадал

ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, ЗАЛУУЖУУЛАХ, УРТ НАСЛУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ БИОЛОГИЙН ИДЭВХИТ БОДИС НЭРС ЖИМСГЭНД АГУУЛАГДДАГ

Нэрс жимсгэний эрүүл мэндийн ашиг тусын талаар судалаанд суурилсан мэдээллүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх хэсэг Нэрс – Залуужуулах чадал сэдвээр хүргэсэн бол энэ удаад Нэрс – Урт наслуулах чадал сэдвээр хүргэж байна.

НЭРС – УРТ НАСЛУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ

Монгол хүний дундаж наслалт 69 байгаа нь азийн орнуудын дундаж наслалтаас 3 насаар бага байгаа юм. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл хоёрт хавдрын өвчлөл орж байна. Нас баралтын тэргүүлэх шалтгаант зүрх судасны өвчинд зүрхний шигдээс, тархинд цус харвалт, артерийн гипертензи зэрэг орно.

Судасны хатуурлын эрсдлийг бууруулна

Нэрсэнд агуулагддаг био идэвхит флавнойд антоцианин нь судасны хатуурлыг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл муу өөх тос (бага нягтралттай липопротейд) –ийг цуснаас цэвэрлэх үйлчлэлтэй болохыг нотолсон олон судалгаа байдаг. Мөн энэхүү идэвхит бодис нь артерийн гипертензи (даралт ихсэлт)-ийг багасгаж байгааг тогтоожээ. Иймд нэрс жимсийг тогтмол хэрэглэснэр зүрх судасны эмгэгийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулаад зогсохгүй даралт ихсэх шинж тэмдгээс ангижрах нь байна.

Эсийн гажигралаас хавдар үүсдэг

Гадаад дотоод шалтгаант хавдар үүсгэгч канцоргены нөлөөгөөр эсийн ДНХ гэмтэж, гажигралд орж эс эрт үхэх эсвэл зохицуулгагүйгээр эс хэт ихээр олшрох процесс үүсдэг. Энэхүү хэт ихээр хуваагдан олширсон эсийг хавдар хэмээн нэрлэдэг.

Байгалийн зэрлэг нэрсэнд агуулагддаг өндөр идэвхит полифенол флоавнойд антоцианин нь хүчтэй антиоксидант юм. Хэт исэлдүүлэгч болон эсийн гэмтлийг энэхүү антиоксидант нь 20%-иар бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Иймд нэрс жимсийг өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлснээр эрүүлжих, залуужих, урт наслах болно гэдгийг баттай хэлэх байна.

 

Facebook.com/tsahimemch

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …