Ховд хотод дөрвөн чиглэлд 3.7 км хатуу хучилттай автозам баригдана

Жаргалант сум буюу Ховд хот дотор дөрвөн чиглэлд 3.7 км хатуу хучилттай автозам баригдахаар 9 сарын 4-нд ажлын гэрээ хийгдсэн байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ш.Батсүх болон бусад холбогдох албаныхан тус чиглэлийн замын маршрутаар явж замын трасст орсон шугам сүлжээний асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээ хэлэлцлээ.

Нийт 2.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр баригдах тус замын эхний ээлжийн хоёр замыг энэ ондоо ашиглалтанд оруулах бөгөөд үлдсэн хоёр чиглэл нь 2018 оны 10 сард бүрэн дуусгаж ажлаа хүлээлгэн өгөх юм байна. Тухайлбал, Хуучин нисэхийн уулзвараас 6-р сургуулийн араар дээд замтай холбох, Бадамлах дөл дулааны станцын уулзвараас Жаргалант сумын чиглэлд тавих авто замд, Цамбагарав баг Өөлдийн хорооллын урдуур эмнэлэгийн арын замтай холбох, Стадионоос 10 мянгатын араас дээд хөндлөн замтай холбох зэрэг автозамуудыг ийнхүү хатуу хучилттай холбохоор болжээ.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …