Гэрлэхээсээ өмнө заавал хийж үзэх зүйлс

Гэрлэхээсээ өмнө чи хүссэн бүхнээ хийж үзвэл “ганц бие байсан бол ингэх байсан, тэгэх байсан” гэж харамсаж суухгүй шүү дээ. Доорх зөвлөгөөг дандаа гэрлэсэн хүмүүсийн захиас дээрээс үндэслэн хүргэж байна.
1. Ганцаараа бие дааж амьдарч үзэх. Аав ээжээс хол байх тийм ч амар даваа биш шүү.
2. Олон залуустай уулзаж, хэн нь хэн бэ гэдгийг ялгаж сурах.
3. Ядаж нэг удаа сэтгэлээ сэргэтэл галзуу шоудаж үзэх.
4. Заавал өөрийн нэр дээрээ хуримтлал үүсгэ. Ядам хуруунд чинь бөгж гялтганаж эхэлсэн цагаас чиний мөнгө дундын мөнгө болно.
5. Аав ээждээ тус дэм үзүүлэх хэрэгтэй. Гэр бүлтэй болсон бол юм илүүчлэх хэцүү шүү.
6. Бие дааж амьдарч үзсэн хүмүүс аав ээждээ дараа болох нь бага байдаг. Хамгийн гол нь аав ээжээсээ тусламж хүсэхгүй хэмжээнд хүрээд гэрлэх.
7. Гадаадад сурч, амьдарч үзэх.
8. Боловсролын зэргээ заавал нэг алхмаар дээшлүүлэх.
9. Дэлхийг тойрох мөрөөдөлтэй, түүндээ хүрэхийн тулд хэд хэдэн орноор орж аялж үзэх.
10. Өөрийгөө таньж мэдэх. Өөрийнхөө мөрөөдөл зорилгодоо үнэнч байж, өөрийгөө хүндлэх дархлаатай болох. Энэ бол хувь хүний халдашгүй байдлыг өөртөө суулгах хамгийн том алхам.
11. Хосууд хэсэг хугацаанд тусдаа байж, бид хоёр бие биегүйгээрээ байж чадах уу гэдгээ мэдэх. Үнэнч байдлаа турших хэрэгтэй.
12. Гарын хоолтой болох.
13. Чин сэтгэлээсээ дурлаж, хагацаж үзэх.
14. Галзуу зүйлүүд хийж үз. Нохой чаргаар явж, шүхрээр үсэрч, харзны усанд шумба.
15. Уураа зөв зохицуулж сур. Юмны түрүүнд уурлаад байвал…
16. Эр хүнд эрхэлж сур. Ямар ч эрэгтэй хүн өөрийгөө баатар гэж мэдрэх дуртай. Бяцхан охин шиг эрхэлж сур.
17. Буулт хийж сур. Гэр бүлд маргаан гарахгүй байна гэж үгүй. Гэхдээ хэн хэн нь миний зөв гээд гэдийгээд байх шаардлагагүй. Хүлээцтэй байж, буулт хийж байвал асуудал энгийн болох болно.
Cosmopolitan.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …