Селена Гомез найз залуутайгаа хамт амьдрахаар шийджээ

Залуу дуучин Селена Гомез шинэхэн хайрт Weeknd –тэй хамт амьдрахаар шийдсэн талаар түүний фенүүд шуугих боллоо. Хосууд энэ оны нэгдүгээр сараас үерхэж буйгаа зарлан олон томоохон арга хэмжээнд хамтдаа харагдах болсон билээ. Түүгээр зогссонгүй Селена найз залуугийнхаа эцэг эхтэй танилцахын тулд Канад улсыг зорьсон бөгөөд хамтдаа уран бүтээл хийнэ гэж мэдэгдэж байсан. Хосууд энэ удаад хамт амьдрахаар шийдэж Гринвич хотын тансаг байшинд түр хугацаагаар нүүсэн гэж мэдээлжээ. Уг тансаг зэрэглэлийн орон сууцны сарын түрээсийн төлбөр 16 мянган доллар байх гэнэ. Харин дуучин бүсгүй хоёр дах удаагаа найз залуутайгаа хамт амьдрах  шийдвэр гаргасан нь энэ юм. Тэрбээр Жастин Бибертэй 2014 онд хэсэг хугацаанд хамт амьдарч удалгүй хоёр тийш болсон юм.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …