Таны гоо сайхны бүх асуудлыг шийдэх хялбар аргууд

Эмэгтэй хүн бүр төгс төгөлдөр, гоо үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг билээ. Тэд өчүүхэн зүйлсийг ч гэсэн, төгс болгох гэж хичээдэг байгалиас заяасан зан чанартай. Гэвч бүсгүйчүүд маань гэр орны ажил гээд зав чөлөө муутай байдгаас болж, гоо сайхандаа анхаарч чадахгүй байх нь бий. Харин бид нийт бүсгүйчүүддээ зориулан, гоо сайхны бүх асуудлыг шийдэх хялбар аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ.
Үсээ гоёмсог болгох
Хэрвээ та тослог үстэй бол, далайн давсыг хэрэглээд үзээрэй. 2-3 цайны халбага далайн давсыг шампуньдаа хольж, үсээ угаагаарай. Ингэснээр таны үс урьд урьдынхаасаа илүү гялалзсан, бат бөх болох болно.
Хөмсөг болон сормуус ургуулах
Дууссан сормуусны будагныхаа савыг цэвэрлэж, дотор нь касторын тос, Е витамин болон зуун настын шүүсийг хийгээрэй. Үүнийгээ орой бүр орондоо орохын өмнө, сормуус болон хөмсгөндөө түрхэнэ. Сарын дараа гэхэд үр дүнгээ мэдэгдэхүйц үзүүлж, та бусдын харааг булаам урт, өтгөн сормуустай болох юм.
Нүдний доод талын хөхрөлтийг арилгах
Та кофе чанасаныхаа дараа, шаарыг нь хаялгүй хадгалаарай. Ижил хэмжээтэй кокосын тос болон кофены шаарыг хольж, нүднийхээ доод хэсэгт түрхэж, 15 минут байлгах хэрэгтэй. Долоо хоногт 3-4 удаа хэрэглэхэд нүдний цагирган хар хүрээ арилдаг.
Целлюлитээс салах
Та арьсаа торгомсог болгож, целлюлитээс салахыг хүсч байвал, 2 цайны халбага үрсэн цагаан гаа, 5 халбага гоо сайхны шавар, 10 халбага бүлээн усыг хольж бэлтгээрэй. Үүнийгээ биеийнхээ асуудалтай хэсэгт түрхэж, гадуур нь хүнсний скочоор орооно. 1 цаг болсны дараа, скочоо авч, шүршүүрт ороорой. Долоо хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай.
Хөлийн арьсыг зөөлрүүлэх 
Та 1/4 аяга нимбэгний шүүс, 2 аяга элсэн чихэр, 1/4 аяга усыг хольж, бэлтгээрэй. Үүнийгээ бага зэрэг халааж, алтан шаргал өнгөтэй болмогц нь гаргаж авна. Харин бэлтгэсэн зуурмагаа хөлөндөө түрхэж, хэсэгхэн хугацааны дараа хуулж авах хэрэгтэй. Энэ нь таны илүүдэл үсийг авч, арьсыг торгомсог болгох юм.
Хумсыг бат бөх болгох
Та хумсаа бат бөх болгохыг хүсвэл, ижил хэмжээний кокосын тос, зөгийн бал болон 3-4 дусал лаванда цэцгийн тосыг холиорой. Харин үүнийгээ дууссан хумсны будагны саванд хийж, хумсандаа түрхэж байснаар илүү бат бөх болдог.
Хар батгыг арилгах
Хамар болон эрүүн дээрх хар батгыг арилгах хялбархан аргыг танд зааж өгье. 1 халбага бүлээн ус, 1 цайны халбага гурил болон 1 цайны халбага зөгийн балыг хооронд нь холиорой. Үүнийгээ зориулалтын салфеткан цаасанд түрхэж, хар батгатай хэсэгтээ наагаарай. 10-15 минутын дараа даавуугаа хуулж авахад хар батга мэдэгдэхүйц багассан байх болно. Харин дараа нь нүх агшаах бүтээгдэхүүн хэрэглэхээ мартуузай.
Суга арчилгаа
Суганы арьсаа цайруулахын тулд, түүхий төмсийг ашиглана. Та түүхий төмсөө хальсалж, үрээрэй. Үүнийгээ сугандаа түрхэж, хагас цаг байлгаарай. Ингэснээр суга цайрч, хөлрөлт багасах болно.
Наранд түлэгдсэн арьсыг эмчлэх
Наранд түлэгдэж, улайсан арьсыг эмчлэхэд хүнсний сода хэрэг болно. Та асуудалтай хэсэгтээ хүнсний сода түрхэж, дээрээс нь хүйтэн жин тавиарай. Арьс хуулрахгүйгээр төлжиж, хурдан эдгэх юм.
Хөлийн өсгийг зөөлрүүлнэ
2 аяга бүлээн ус, 1/2 аяга хүнсний сода, 1 аяга цагаан цууг хольж бэлтгэнэ. Үүндээ хөлөө дүрж, 15-20 минут байлгаж гаргах бөгөөд дараа нь чийгшүүлэгч тос түрхэх шаардлагатай. Энэ нь таны хөлийн өсгий болон өлмийн хатуурсан арьсыг зөөлөлж, булбарай болгоно.
Арьсаа цэвэрлэх
Арьсыг цэвэрлэж, өнгийг сэргээх үйлчилгээтэй хар маскыг бэлтгэхийн тулд, 2 цайны халбага нүүрсэн эм, 1.5 халбага желатиныг хольж, бүлээн усаар зуурна. Үүнийгээ богино долгионы зууханд бага зэрэг халааж, нүүрэндээ түрхээрэй. 30 минутын дараа маскаа хуулж авахад та хүссэн үр дүнтэй хүрсэн байх болно.
 
Шүд цайруулах
Та гүзээлзгэнэ жимсийг нухаж бэлтгэнэ. Үүнээсээ 1 халбагыг авч, 1 халбага хүнсний содатай холиорой. Харин бэлдсэн зуурмагаа шүдэндээ түрхэж, ооны оронд шүдээ угаана. Сард 2 удаа хэрэглэхэд хангалттай.
Өдрийн турш сэргэг мэдрэмж авах
Орой гэртээ харихад ядарч, гундсан царайтай болчихдог уу? Тэгвэл танд бүхэл өдрийн турш, сэргэг, үзэсгэлэнтэй харагдуулах аргыг зааж өгье. 1:3 харьцаатай зуун настын шүүс, цэвэр усыг нэгтгэж, шүршигч саванд хийгээрэй. Үүнийгээ нүүр рүүгээ цацаж, сэргэг мэдрэмжийг авч болох юм.
Үсээ анхилам үнэртэй болгох
Та үсээ анхилам сайхан үнэртэй болгохыг хүсч байвал, сам руугаа дуртай сүрчигээ цацахад л хангалттай. Ингэснээр таниас үргэлж сайхан үнэр үнэртэнэ.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …