Сүхбаатар дүүргийн “Нээлттэй хаалга”-ны өдөр төв талбайд болно

Холбоотой Зураг

Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагуудын ажлаа танилцуулах “Нээлттэй хаалга”-ны өдөр 2017 оны 09 дүгээр сарын 19-нд 08:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно.

“Нээлттэй хаалга”-ны өдрөөр дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүд иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх, санал хүсэлт хүлээн авч, хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгч, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг хийнэ. Мөн иргэд, үйлдвэрлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа, урлаг, соёлын тоглолтууд болж, өсвөр үе, залуучуудын дунд 3:3 сагсан бөмбөгийн тэмцээн болно.

Иргэд та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …