Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын Төрийн цэргийн байгуулалтын тогтолцоо, Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагаа, орон нутагт болон олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Батлах хамгаалах яамны сайдын нэрэмжит Цэрэгжил-Спортын “Дөл” тоглолтыг 2017 оны 09 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суман дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулах юм.
Тус тоглолтод 21 аймгийн 9 дүүргийн ЕБ-ын ахлах ангийн сурагчид оролцох бөгөөд Дорноговь аймгийг төлөөлж Сайншанд сумын Зүүнбаян багийн ЕБ-ын сургуулийн баг тамирчид оролцоно.
Баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өчигдөр болж, арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Баатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Содхүү, Сайншанд сумын Засаг даргын орлогч О.Ганбат, Боловсрол соёл урлагийн газар, Биеийн, тамир спортын газрын төлөөлөл болон ЕБ-ын сургуулийн сурагчдын төлөөлөл оролцов.
Орон нутгийнхаа нэрийг өндөрт гарган оролцохыг хүсэн ерөөж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Содхүү аймгийн тугийг гардуулан өглөө.
Мөн тоглолтод оролцох баг тамирчдад “Гайхамшигт тун” эмийн сангаас дархлаа дэмжих сайжруулах бүтээгдэхүүн, “Амин ус” цэвэр усны компанийн зүгээс “Ус авах эрхийн бичиг”-ийг гардуулан өгч, амжилттай оролцохыг хүслээ.
Дорноговь аймаг