Өмнөговь: 57 оюутан тэтгэлгээр суралцахаар боллоо

Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК-ны хамтарсан “Говийн оюу хөгжлийн дэмжих сан” нийт 47 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн аймаг орон нутгийн хөгжилд хамтран оролцож байна. 15 төслийг зөвхөн боловсролын салбарт хэрэгжүүлэхээр санхүүжүүлсэн ба шинээр сургууль, цэцэрлэг, спорт заал барьж байгуулсан байна.

Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу залуусыг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг дэмжиж “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг 2 дахь жилдээ зохион байгуулж 57 оюутныг хамрууллаа.

Эх сурвалж: Өмнөговь

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …