Гэрэлтүүлэг, гэрлэн дохио цахилгааны хязгаарлалтад орохгүй

r “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах” ажлын хэсгийн хуралдаанаар цахилгааны хязгаарлалт хийх үед нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохио удаан хугацаагаар ажиллахгүй байгаа талаар хэлэлцсэн байна. Өчигдрийн байдлаар Баруун 4 замын уулзварын хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх үеэр тус уулзварын гэрлэн дохио найман цагийн турш ажиллаагүй аж. Үүнээс үүдэн замын түгжрэл үүсч, хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс цаашид цахилгааны хязгаарлалт хийх тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохионы цахилгааныг хязгаарлахгүй байх талаар “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-т санал хүргүүллээ. Мөн чиглэлийн троллейбус, автобусууд замын хөдөлгөөнд оролцож байхдаа эвдэрч, замын хөдөлгөөнийг нягтруулах тохиолдол гарч байна. Тиймээс төв зам дагуу чирэгч тээврийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд байршуулж, эвдрэл гарсан тохиолдолд богино хугацаанд автозамыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …