Хойд Каролинаас гаралтай 27 настай Пикси Фокс хэмээх бүсгүй дэлхийн хамгийн нарийнхан бэлхүүстэй болохын тулд 500 мянган фунт зарцуулсан бөгөөд зургаан хавиргаа авахуулж, нүдний өнгөө өөрчлөх, хөхнийхөө хэмжээг дөрөв дахин томруулах мэс ажилбарт орж байжээ. Тэрбээр гадаад үзэмжиндээ ихээхэн анхаардаг төдийгүй гоо сайхны үнэлэмжийг урагшлуулахыг оролддог нэгэн гэнэ. Пикси Фокс амьдралынхаа туршид 200 удаа хагалгаанд орж хамгийн сүүлд Сөүл хотноо бэлхүүсний тойрог нарийсгах хагалгаанд оржээ. Одоогоор түүний бэлхүүсний тойрог 16 инчийн хэмжээнд хүрсэн аж. Тэрбээр нарийхан бэлхүүсээ хадгалж үлдэхийн тулд өдөр бүр хар торгон корсет өмсдөг бөгөөд зөвхөн усанд орохдоо л тайлдаг талаар ABC телевизэд оролцох үеэрээ хуваалцсан байна.