Д.Даваасүрэн: Цусыг шингэн байлгах нь эрүүл байхын үндэс

Цус цэвэрлэн залуужуулах Япон аппаратны талаар Lasante төвийн техник технологич, хоол зүйч Д.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Та энэхүү шидтэй гэмээр аппаратаа танилцуулахгүй юу?

-Нэг секунтэд 50 удаагийн давтамжтай микро массаж хийнэ. Харин минутанд 14,000 вольтын цахилгаан гүйдлийн ороомогоор бүх эд эсэд жигд хүрч, үйлчилдэг эмчилгээний аппарат юм. Энэхүү аппаратны гол зорилго нь цус цэвэрлэх, өтгөрсөн цусыг шингэрүүлж эргэлтийг сайжруулах явдал юм. Орчин үед нас харгалзахгүйгээр зүрх судасны өвчлөл нэмэгдэж, тархины цусан хангамж багасах зэрэг аюулт өвчнүүд нэмэгдэж байгаа нь цус өтгөрсөнтэй шууд холбоотой. Япончууд энэхүү аппаратныхаа тухай тайлбарлахдаа маш мэргэн зүйрлэл хэлсэн байдаг нь Хогийн ургамлын үндэсийг таслахгүй бол ургаад л байдаг шиг энэхүү аппарат нь таны өвчнийг ул мөргүй таслаж чадна гэсэн байдаг. Япончууд өвчилсний дараа биш өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь гол гэж үздэг бөгөөд 1982 онд “айл бүрт нэг аппарат” гэсэн уриан дор үйлдвэрлэсэн байдаг. Тэдний урт насладгийн нэг нууц ч байж болно шүү дээ.

-Энэхүү аппаратны гол үйлчилгээ нь цус цэвэрлэх гэсэн. Цусыг цэвэрлэснээрээ биед ямар өөрчлөлт өгөх вэ?  Эмчилгээний явцад ямар нэгэн өвдөлт, зовиур мэдрэгдэх үү?

-Өвдөлт зовиур юу ч мэдрэгдэхгүй.  Та бидний цус өтгөрснөөр тархи толгой өвдөх, артерийн даралт ихсэх гээд маш олон зовиур илэрдэг. Цус гэдэг нь өөрөө хүний биеийг амьд эд эсээр тэжээж, хүчилтөрөгчөөр эд эсийн түвшинд зөөвөрлөж байдаг, мөн хэрэгцээгүй бодисыг биеэс зайлуулах үүрэгтэй. Ингэснээрээ хүнийг эрч хүчтэй, баяр баясгалантай, залуу гоо сайхан байлгадаг гэсэн үг. Хүний цус судсан дундуураа чөлөөтэй гүйхүйц шингэн байх ёстой байтал өтгөрснөөр даралт үүсч, хүч шаардаж зүрхэндээ ачаалал өгч зүрх хүчтэй даралтаар ажилласнаас нэг ёсондоо ядарч зүрхний өвчлөлүүд эхэлдэг. Мөн хялгасан судсаар өтгөрсөн цус гүйж чадахаа больж бөглөрөл үүссэнээс эд эсүүдийн үхжил явагдаж цаашлаад эрхтэн системийн доголдол үүсч эхэлдэг. Хүмүүс хараа муудлаа, сонсгол муудлаа, бөөр өвдлөө гэх мэтээр өвчлөлүүдээ нэрлэдэг шүү дээ. Гэтэл тэр бүгд цус өтгөрсөнтэй л холбоотой байдаг. Тэдгээр эрхтэн системийг тэжээж байдаг хялгасан судсууд бөглөрч үхжил үүссэнээс нэг ёсондоо тэжээлийн дутагдалд орж үйл ажиллагаа муудаж байна гэсэн үг л дээ. Чи бодоод үз дээ. Халуун савыг угаахгүйгээр олон сараар цай хийнэ гээд. Тэгвэл тэр халуун савны дотор ямар болох вэ? Халуун савыг FAIRY-дэж болно. Гэтэл бид FAIRY уултай биш дээ, тийм ээ. /инээв/

-Хурдан даардаг, гар хөл нь ихэнхдээ хүйтэн байдаг хүмүүст захын мэдрэл алдагдсан болохоор даардаг гэж ярьдаг шүү дээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Даарна гэдэг чинь хөл гарын үзүүрийн хялгасан судасны хэвийн үйл ажиллагаа алдагдсан л гэсэн үг.  Мөн л нөгөө хялгасан судасны бөглөрөл. Иймээс л урьдчилан сэргийлэх тухай яриад байгаа юм. Нас залуу цус шингэн гэдэг шиг цус хэдий чинээ шингэн байна та төдий чинээ залуу, эрч хүчтэй байна л гэж ойлгох хэрэгтэй. 40 наснаас дээш хүний цус аяндаа өтгөрч эхэлдэг. Тархины цусан хангамж муудаж даралт харвах /судас бөглөрч задрах/, зүрхний шигдээс болох гэх мэт хүндрэл гардаг.  Ганцхан нүд, чих, бөөрөнд нөлөөлдөг гэж ойлгож болохгүй. Элэг, цөс, нойр булчирхай гээд бүхий л эрхтэн системд нөлөөтэй. Жишээ нь: Нойр булчирхай нь хоол боловсруулах фермент ялгаруулахаас гадна дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь фермент үүсгэгч ацинусын эсүүдээр хүрээлэгдсэн  бөгөөд альфа, бетта, дельта гэсэн гурван төрлийн эсийг агуулсан дотоод шүүрлийн арлаас бүтдэг. Нойр булчирхайн дотоод шүүрлийн  арал нь инсулин ба глюагоны ялгаралтыг зохицуулдаг. Энэ үүргээ гүйцэтгэж чадахаа болихоор чихрийн шижин үүснэ. Нойр булчирхайн гол үүрэг нь хоол хүнсний мэдээллийг тархинд, эд эсэд  мэдээлж, зохицуулж байдаг гол эрхтэн. Гэтэл энэ эрхтэн маань цус өтгөрснөөр хэвийн үйл ажиллагаагаа алдаж эхэлдэг байна.

-Хүмүүсийн энэхүү аппаратанд суух давтамж өөр өөр байх уу. Өвчнөөсөө, өвчилсөн байдлаасаа хамаарах уу гэж асуух гээд байна л даа. Мөн насны хязгаар гэж байх уу?

-Хүн бүр нэг удаа 30 минутаар сууна. Тухайн хүний өвчнөөс шалтгаалаад хоногийн давтамж өөр өөр байна. Насны хязгаар байхгүй. Дөнгөж төрсөн хүүхэд тархины даралттай болж манайд ирээд 4-5 хоног аппаратанд ороод зүгээр болж байсан тохиолдол ч бий. Мөн баруун чих нь сонсголгүй, зүүн чих нь муу сонсдог хүн ирж 25 удаагийн эмчилгээнд ороод огт сонсдоггүй чих нь сонсгол орж, муу сонсголтой чихнийх нь сонсгол эрс сайжирсан тохиолдол гарсан байгаа.

-Тэгвэл хориглох заалт гэж байх уу. Жишээ нь, жирэмсэн эмэгтэй сууж болох уу?

-Тийм заалт бий. Манай аппаратанд хориглох хоёр заалт байна.

  1. Жирэмсэн эх
  2. Зүрхний аппараттай хүн.

– Цус шингэлэхээс өөр үйлчилгээ бий юу?

-Үс уналтыг зогсоож, Целлиют болсон өөхийг задлаж галбиржуулан тураах үйлчилгээ үзүүлдэг байгаа.

-Үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Баярлалаа. Эрүүл энхийг хүсэн ерөөе.

Хаяг: Хан-Уул дүүрэг, Нэгдүгээр хороо, Зайсан Толгойн урд энгэр “LaSante” төв

Утас: 77006677, 99020420

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …