Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газраас ирүүлсэн мэдээгээр нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар орон сууцны 1616 байр, 76 сургууль, 73 цэцэрлэг, 2 эмнэлэг, 34 аж ахуй нэгж халаалтаа аваад байна.
Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК 8е магистралийн засварын ажил удаашралтай байгаагаас хоёр УДДТөвийн харьяа 32 байрны 1855 өрх, 33 аж ахуйн нэгж халуун ус, халаалт тавигдаагүй. Мөн 9, 12 дугаар сургууль, 34, 41, 55, 79, 84, 90, 91, 92, 148 дугаар цэцэрлэг нийт 11 сургууль, цэцэрлэг халаалтаа аваагүй байна.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд Чингэлтэй, Хан-уул дүүргийн 12, 31, 124 дүгээр цэцэрлэг, 34, 39, 63 сургуулийг төвийн халаалтад холбосон. 34 дүгээр сургууль залгагдаж, 12 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна. Мөн 31, 124 дүгээр цэцэрлэг, 63 дугаар сургууль халаалтаа аваагүй, 39 дүгээр сургууль гэрээний дагуу есдүгээр сарын 20-нд залгагдана гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.