Та өөрийн тархиа хэрхэн цэнэглэж байхаа сайн мэдэж байна уу? Хүн бүрийн суралцах арга барил харилцан адилгүй байдаг. Тэгвэл бид энэ удаад уншигч тантай дэлхийн ухаалаг хүмүүс хэрхэн тархиа сийрэг байлгадаг тухай хүргэж байна. Тэдний ялгаатай арга барил магадгүй танд танд тус болж мэдэх юм.
PAUL G ALLEN
Амжилт: Allen бол Vulcan Inc үндэслэгч төдийгүй Bill Gates-тэй хамтран Microsoft компанийг байгуулсан. Мөн Лондон дахь The Hospital Club-ийн эзэн юм.
Зөвлөгөө: Ухаан санаагаа хурц байлгах хамгийн сайн арга бол мэдэхгүй, ойлгохгүй бүхнээ асууж хайрцгаас гадуур сэтгэх явдал юм. Миний хангалттай мэдэхгүй аливаа сэдвийн тухай маш сайн мэддэг хүний үргэлж хайж байдаг ба энэ нь надад шинэ үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байдаг. Заримдаа шилдэг удирдагчидтай зөвхөн уулзаж, ярилцахын тулд холбогддог. Янз бүрийн салбарын тухай мэдээлэлтэй байхад таны тархи шинэ санаа бодлоор дүүрэн байна.
STEVEN PINKER
Амжилт: Pinker бол Harvard их сургуулийн профессор бөгөөд танин мэдэхүй, хэл, хүний оюун санаа, хүн төрөлхтөнг судалдаг хамгийн шилдэг сэтгэл судлаачдын нэг юм.
Зөвлөгөө: Хэн ч энэ дэлхийг ганцаараа өөрчлөхөөр ухаалаг байдаггүй. Бид бүгд нөөц, нэгтгэгчид, гайхалтай бүхний цуглуулга. Тиймээс би тэр зүйлийн нэгэн хэсэг байхын тулд маш их уншдаг. Ажиллаж байхдаа анхаарлаа хийж буй зүйлдээ төвлөрүүлэхийн тулд ямар нэгэн электрон хэрэгсэл хэрэглэдэггүй. Ингэхэд цаг хугацаа хэмнэж, хангалттай төвшинд сэтгэж болдог юм.
MAURICE ASHLEY
Амжилт: Ямайк гаралтай Америкийн иргэн Ashley бол анхны өнгөт арьстай дэлхийн шатрын аварга, зохиолч, хөтлөгч, аппликейшн дизайнер, puzzle тоглоомын зохиолч, урам зориг өгдөг гайхалтай илтгэгч билээ.
Зөвлөгөө: Урам зоригоор дүүрэн, бүтээлч байхын тулд би өөртөө урт хугацааны зорилго тавьж түүндээ хүрэх явдал байдаг. Амьдралд тохиолдох гэнэтийн эрсдэл бүхэн миний тэрхүү төлөвлөгөө, зорилгуудыг няцаах гэж оролдсон жижигхэн шалгуурууд байдаг. Харин өөрийн оюун тархиа сийрэг байлгахын тулд өөрийгөө гадаад хэлний толь бичиг гэж төсөөлөөд мэдэхгүй шинэ үг нэмэх, сэтгэхүйн тоглоом тоглох зэргээр өдөр бүр толгойгоо ажиллуулж, ухаанаа тэлэх горим тогтоодог.