Жүжигчин Ж. Мөнгөнсүх дуучин Нара-г зад шүүмжлэв

Mungunsukh Munke JS-н зураг.

NTV телевизээс урлагийн гараагаа эхэлж “Гурван найз”, “Миний ахын эхнэр” зэрэг кинонд гол ба туслах дүр бүтээсэн залуу жүжигчин Ж.Мөнгөнсүх өдгөө Эмоци продакшнаар овоглоод хэдэн жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд уран бүтээл, тоглолтуудаар үзэгч түмэндээ танигдаж чамгүй амжилттай яваа  залуу жүжигчин билээ. Тэрбээр дуучин Нараг өөрийн цахим хуудаснаа зад шүүмжлэв. Тухайлбал МН 25-р суваг телевизээс зохион байгуулж буй “21 мянга” реалити шоунд оролцож буй дуучин Нараг үс гэзгээ сэгсийлгэлээ хэмээн бичжээ.

Ж.Мөнгөнсүх өөрийн цахим хуудаснаа “Та нар ер нь Монголын ПОП ДИВА Ариунаа, Сарантуяа, Алтанцэцэг, Наран, Сэрчмаа гэсэн дууны урлагийн томоохон төлөөлөл уран бүтээлчдийг сэгсийж сагсайж явахыг харж байсан уу? БИ л хувьдаа үгүй.
Хэм хэмжээ, ЁС ЗҮЙ заавал байх ёстой” хэмээн бичсэн байв. Ямартай ч дуучин Нарагийн үсээ сэгсийлгэж нүүрээ янзлаагүй төрх Ж.Мөнгөнхсүхд таалагдаагүй бололтой.

 


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …