Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд даргаар Б.Ууганбаярыг томилжээ

Монгол Улсын Шадар сайдын  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тушаалаар Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд даргаар хурандаа Б.Ууганбаярыг томиллоо.

Тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар өчигдөр уншиж танилцуулав.

ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд даргаар томилогдсон хурандаа Б.Ууганбаярт Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Хурандаа Б.Ууганбаяр нь ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар ажиллаж байсан аж.

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …